Би шаналж үхсэн ч барьж дийлэхгүй байхаа инээдээ
Би хэзээ ч чамд хайртай болсон юм бэ?
Мартчихжээ, юу ч үгүй мартчихжээ
Цаг хугацаа зүрхэн дундуур зурс гээд л өнгөрнө
Царай минь хэзээ ийм дүрстэй болсон юм бол?
Мартчихжээ, бүгдийг нь мартчихжээ
Хайр хаана бий болж хаашаа явдаг гэдгийг
Би чамд хайртай болохоор чамд хайртай гэдгээ
Боддоггүй, яагаад гэж боддоггүй
Зүрх гэмээн дэндүү зөрөх байжээ
Зүрхнүүд зүгээр ч нэг зөрдөггүй ажээ
Тэд юу ч боддоггүй, яагаад гэж боддоггүй
Зөв зөв, зүрхний зөв, зөвтгөөд барахгүй
Зуун жил хайрласан ч өвтгөөд ханахгүй
♪
Зүү орох зайгүй болтол
Зүрхнүүдээ нийлүүлье
Зүсрэн урсах он жилүүдийг
Зөвхөн чамаар үргэлжлүүлье
Ooh, зүү орох зайгүй болтол
Ooh, зүрхнүүдээ нийлүүлюү
Зүсрэн урсах он жилүүдийг, yeah yeah
Зөвхөн чамаар үргэлжлүүлье
Чиний жаргал миний гунигийг аргадаж байна
Амархан байгаагүй чинь илүү таалагдаж байна
Алдаагаа ухаараг гээд хайртай хүмүүс ч маргадийшд
Шалтгаанаа учирлаагүй ч араас чинь би аргадъя
Сайн хийсэн бүх зүйлээ чамайг л хараасай гэж хүсдэг
Хайр хэдий үнэ цэнэтэй ч хагалчихдаг ганц л үнсэлт
Сонголтыг чинь би хүндэлсэн, сохор хүн шиг өнгөрсөн
Гомдохгүй гэж их хичээсэн, гол судсыг минь эмтэлсэн
Сэтгэл яг л ус шиг хөлдөж хагарна, буцаж дэвэрнэ
Миний хүсэл нууц биш, уулзаж чадна, буцаж тэвэрнэ
Амнаас чинь нэг ч удаа хайртай гэдгийг сонсоогүй ч
Амьнаасаа илүү хайртайдаа би гонсойхгүй
Зүү орох зайгүй болтол
Зүрхнүүдээ нийлүүлье
Зүсрэн урсах он жилүүдийг
Зөвхөн чамаар үргэлжлүүлье
Ooh, зүү орох зайгүй болтол
Ooh, зүрхнүүдээ нийлүүлюү
Зүсрэн урсах он жилүүдийг, yeah yeah
Зөвхөн чамаар үргэлжлүүлье
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя