Толгодыг даван шувууд буцлаа ээж минь
Догдлох сэтгэл үгүйлэн гансрах юм
Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодхоор
Холдоод байх шиг санагдах юм даа ээж минь
Хатуу хүтүү хорвоогийн жамыг бодхоор
Холдоод байх шиг санагдах юм даа ээж минь
Намрын төгөл навчисаа гөвөн бөхөлзөөд
Нартын амьдрал утгагүй мэт санагдаад байна
Сэрүүн шөнийг зэвэргэн бодолд жиндүүлэхэд
Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм ээж минь
♪
Надад өгсөн сэтгэлийн дулааныг тань бодхоор
Нарны элч ядмаг санагдаад байна
Уйтгар үргээсэн бүүвээн дууг чинь санахлаар
Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна
Уйтгар үргээсэн бүүвээн дууг чинь санахлаар
Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна
Уйтгар үргээсэн бүүвээн дууг чинь санахлаар
Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя