Kishore Kumar Hits

Hurd - Санаж Байна текст песни

Исполнитель: Hurd

альбом: Мянган Жилд Ганц


Униартан цэнхэртэх уулс толгодоо
Утаа нь суунаглан харагдах бор гэрээ
Хойморт заларч гэр дүүргэх аавыгаа
Хошуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ээжийгээ
Далай эхийг үгүйлэх нутгын буурал өвгөдөө
Даахитай даага зайдагнасан балчир насаа
Самсаа шархиртал янцгаах адуут нутгаа
Сэтгэл сэргэм хээрийн сэвэлзүүр салхиа
Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна
Хойморт заларч гэр дүүргэх аавыгаа
Хошуу дэвсэн хүүгээ эрхлүүлэх ээжийгээ
Сэтгэлд урган мандах Монгол эх орноо
Сэлээд баршгүй онгон хөрст газраа
Хүний нутагт амсаагүй цэнгэг усаа
Хүсэх тутам цээж тэнийх цэлмэг тэнгэрээ
Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна
Самсаа шархиртал янцгаах адуут нутгаа
Сэтгэл сэргэм хээрийн сэвэлзүүр салхиа
Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна
Хүний нутагт амсаагүй цэнгэг усаа
Хүсэх тутам цээж тэнийх цэлмэг тэнгэрээ

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Guys

Исполнитель

O.Z

Исполнитель

UKA

Исполнитель