Тэр өдөр болзоондоо очиж чадаагүй ээ би
Тэвчилгүй чамайгаа холоос хараад буцсаан
Тэнгэрээс дөнгөж буусан цагаан хун шиг
Тэврээд авмаар маш өнгөлөг чи байсаан, чи байсаан
Уулзах хувь ингээд дуусна гэж санаагүй дээ
Утасны хонх чагнаж хагас жил хүлээсээн
Олон удаа чамайгаа би аргадахдаа
Одоо яах вэ, яах вэ гэж би хэлсээн, би хэлсээн
Буцаад орлоо гэхэд чинь барьсан цэцгээ би өгсөөн
Удалгүй баяртай гэж хэлэхээр чинь би гарыг чинь атгасаан
Буцаад орлоо гэхэд чинь хайртай гэдгээ би хэлсээн
Би хэлсээн, би хэлсээн
Анхны бороо зөөлөн дуслах тэр нэгэн үдэш
Айх түгших хослон байж хаалгыг чинь тогшсоон
Гарцаагүй ирнэ гэж мэдсэн юм шиг
Гараад ирсэн чи намайг намайг харсаан, намайг харсаан
Буцаад орлоо гэхэд чинь барьсан цэцгээ би өгсөөн
Удалгүй баяртай гэж хэлэхээр чинь би гарыг чинь атгасаан
Буцаад орлоо гэхэд чинь хайртай гэдгээ би хэлсээн
Би хэлсээн, би хэлсээн
Буцаад орлоо гэхэд чинь барьсан цэцгээ би өгсөөн
Удалгүй баяртай гэж хэлэхээр чинь би гарыг чинь атгасаан
Буцаад орлоо гэхэд чинь хайртай гэдгээ би хэлсээн
Би хэлсээн, би хэлсээн
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя