Уяандаа тонгочих унага нь алдуурхад
Уртын цоохор зэл нь гомдоогүй
Уулын сүүдэр насыг нь нөмөрхөд
Ухаант аав минь наранд гомдоогүй
Сарны сүүдэр санааг нь үймүүлэхэд
Сайхан аавд минь тэнгэр гомдоогүй
Нисээд холдоход нуур нь мэлмэрсэн
Эргээд ирнэ гэж уулс нь гомдоогүй
Өргөсөн сүү нь одонд хүрээгүй ч
Өрлөг ээжид минь тэнгэр гомдоогүй
Өөрийн заяандаа бүдэрч явсан
Миний л ээжий наранд гомдоогүй
Хатуу чулуун дээр нь гишгэлсэн
Хүлэг нь газартаа гомдоогүй
Хайрлах л гэж зандарсан
Аавдаа хүү чинь гомдоогүй
♪
Зөн бүдгэрэн уймрахад минь
Зүрх минь хэзээ ч тавиланд гомдоогүй
Зүүдний үзүүрт ухаарч амжих
Сэтгэл минь байхад хорвоод гомдохгүй
Зүүдний үзүүрт тэнүүцэж чадах
Сэтгэл минь байхад хүмүүст гомдохгүй
Ирмэг чулуун дээр нь гишгэлсэн
Адуу нь газартаа гомдоогүй
Энэ л яваа насандаа
Эх орондоо хүү нь гомдохгүй
Ирмэг чулуун дээр нь гишгэлсэн
Адуу нь газартаа гомдоогүй
Энэ л яваа насандаа
Эх орондоо хүү нь гомдохгүй
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя