Kishore Kumar Hits

Haranga - Өнгөрсөн үе - Unplugged текст песни

Исполнитель: Haranga

альбом: Bodlin tengis (unplugged)


Олноос олон жил мөрөөссөн
Охин чамтай тааралдлаа
Танхил хүүхэн алхаж ирээд
Инээд алдан мэндэллээ

Харсаар харсаар хайрлаж дурлаад
Хамтдаа баймаар санагдсан
Уулзах бодол чамд минь байгаагүй ч
Улаан дөл болж сэтгэлд гийсэн
Өр зүрх минь чамайг хүсээд
Өнөөдөр энд уулзлаа даа
Үйлтэй заяанд хичнээн гомдовч
Үнэндээ чи минийх болохгүй

Холын холоос үдээд үлдсэн
Хонгорхон жаахан охин
Зэрэглээн дундуур нисэж ирээд
Чихэнд минь чи шивнээсэй
Үелэн үелэх усны долгионд
Үзэгдээд чи минь шингэлээ
Гол мөрөн мэт урсаж ирээд
Тунгалаг уст нуур болоосой
Уярах зүрх минь чамайг хүлээж
Өнөөдөр энд учирлаа даа
Өнгөрсөн үе эргээд ирвэл
Уучил намайг чинийх шүү би

Холын холоос үдээд үлдсэн
Хонгорхон жаахан охин
Зэрэглээн дундуур нисэж ирээд
Чихэнд минь чи шивнээсэй

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

UKA

Исполнитель