Kishore Kumar Hits

Haranga - Бүсгүйн Заяа текст песни

Исполнитель: Haranga

альбом: HARANGA - Hard Rock Group, Vol. 1 & 2 (Special Version - Gold)


Уйдаж л сууна даа бүсгүйн заяа минь
Уудмын холд ч юм уу даа ханийн зураг минь
Уйтай шөнийн уртад үнэрийг чинь үгүйлж
Үймсэн олны дунд царайг чинь хайна
Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юм уу даа
Дуулж л явна даа бүсгүйн сэтгэл минь
Дуучин хорвоод ирэх амрагийн заяа минь
Хоёр нарны хооронд дүрийг чинь зурж
Худал үнэний дунд ганцхан чамайгаа бодсон
Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юм уу даа
Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юм уу даа

Уйлж л сууна даа бүсгүйн зүрх минь
Өврийн илчинд ирэх холын зураг минь
Өгсөж уруудах алинд нь цээжийг чинь түшье
Урамшиж гундахын хоёуланд нь үгийг чинь сонсъё
Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юм уу даа
Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юм уу даа

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

UKA

Исполнитель