Хаалгыг минь тогшоож хайрт минь
Хэзээ юм чи ирэх болохоор
Үүр цайтал тэгээд нар жаргатаал
Үүд минь үргэлж нээлттэй байдаг
Цонхны цаанаас намайг дуудаач
Цохилох зүрх минь чинийх болохоор
Өвөл хавар тэгээд зун намар
Өхөөрдөм чамайгаа хүлээж сууна
Хайрт минь чи
Хэзээ намайг олж хайрлах
Хаа холоос би
Юунд зөвхөн чамайг хүлээнэ вэ
Дурлал гэдэг дуугүй
Надаас холуур дүүлэн нисэж тойрох юм
Хайрт минь
♪
Над руу нэг залгаач хайрт минь
Уяхан хоолойг тань сонсмоор байна
Удаан гэж хүлээж зөхрөхгүй
Буцааж харин чамайг хүлээнэ би чинь
Хайрын минь үгтэй захидлууд
Эзнээ хүлээсээр хуучирлаа
Хаа хамаагүй хийсэхгүйгээр
Нандигнан би чамдаа хадгалнаа
Хайрт минь чи
Хэзээ намайг олж хайрлах вэ
Хаа холоос би
Юунд зөвхөн чамайг хүлээнэ вэ
Дурлал гэдэг дуугүй надаас холуур
Дүүлэн нисэж тойрох юм хайраа
Харагдах төдийд намайг дурлуулж
Хайрт минь чи хаачаа вэ
Сонсогдох төдийд намайг уяраач
Сэтгэлийг минь чи булаажээ
♪
Хайрт минь чи хэзээ намайг олж хайрлах вэ
Хаа холоос би юунд зөвхөн чамайг хүлээнэ вэ
Дурлал гэдэг дуугүй надаас холуур
Дүүлэн нисэж тойрох юм хайрт минь
Хайрт минь чи хэзээ намайг олж хайрлах вэ
Хаа холоос би юунд зөвхөн чамайг хүлээнэ вэ
Дурлал гэдэг дуугүй надаас холуур
Дүүлэн нисэж тойрох юм хайрт минь
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя