Kishore Kumar Hits

Чука - Оргилуун залуу нас (Н. Наранбаатар) текст песни

Исполнитель: Чука

альбом: Содон аялгуу, Vol. 1


Ногооны униар дээлнээс минь үнэртсэн
Толгодын салхи сэвэлгээнд минь эрхэлнэ ээ
Номин тэнгэрт эрх дураараа шувууд нисээд
Томоогүй нас минь он жилүүддээ урсана аа
Хайрын дуулал сэтгэлд минь эгшиглэсэн
Харц ялдам хонгорхон чи мишээнэ ээ
Хан тэнгэрт үүлс нь амгалан нүүгээд
Хүүхэд нас минь он жилүүддээ урсана аа
Цас будрах шиг гэгээн уянгатай
Цайлган хонгор залуу нас минь
Гэмшлийн сүүдэр зүрхийг минь гунаагүй
Гэнэн итгэмтгий оргилуун нас минь өө
Гэнэн итгэмтгий оргилуун нас минь

Ааа өөө
Хоймрын салхи мөрөн дээр минь дэрвэсэн
Золбоо ази минь түмэн оддоор гэрэлтэнэ ээ
Хөх тэнгэрт нар нь өдөржин гялалзаад
Залуу насаар минь он жилүүд гоёно оо
Цас будрах шиг гэгээн уянгатай
Цайлган хонгор залуу нас минь
Гэмшлийн сүүдэр зүрхийг минь гунаагүй
Гэнэн итгэмтгий оргилуун нас минь өө
Гэнэн итгэмтгий оргилуун нас минь
Цас будрах шиг гэгээн уянгатай
Цайлган хонгор залуу нас минь
Гэмшлийн сүүдэр зүрхийг минь гунаагүй
Гэнэн итгэмтгий оргилуун нас минь
Гэрэлт залуухан
Гэрэлт залуухан нас минь
Гэнэн итгэмтгий оргилуун нас минь

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

UKA

Исполнитель