Kishore Kumar Hits

Чука - Дурсамжын бороо текст песни

Исполнитель: Чука

альбом: Содон аялгуу, Vol. 2


Үес үесхэн гэрэлд дурсамжийн бороо шивэрнэ
Үнэндээ сэтгэл минь гэгээхэнээр уярах юм
Холыг зорин би яаруухан алхална аа
Хонгорхон бага насаа санах юм
Хорвоог цацрам гэрэлттэл бодох юм
Бодолд сэлмээсэн бороо урам зоргийг нэмээд
Болорхон дуслууд нь аялгуулах сайхан
Дурсамжийн ариун борооны үгийг л ойлгодог нь
Дуу дуулдаг нь миний азтайх ч юм уу даа
Дуулим орчлонд дэмий ч төрөөгүй юмсан уу даа
Ариухан тэр борооны ямархан эгшигтэйг нь асуух
Ахин дахин сэтгэлийн гүнд зөөлөн шиврэхийг нь сонс
Гэрлээр асгарах түүнээс би жаргаланг амталдаг аа
Гэм гэнэхэн сэм сэмхэн шаагисаар байна
Гэгээн алсыг зориход минь хань болог ээ

Уулсын жим бороо аяар зөөлөн шиврэхдээ
Уул шиг яруухан бодлыг минь зарлаж байг
Дулаахан цагаахан сэтгэлийг минь илтгэж байна
Өөдрөг гэгээ амьдралыг минь хүмүүс цэгнэв ээ
Өргөн орчлонд зөв явсаныг минь ярьж болохгүй ээ
Ариухан тэр борооны ямархан эгшигтэйг нь асуух
Ахин дахин сэтгэлийн гүнд зөөлөн шиврэхийг нь сонс
Гэрлээр асгарах түүнээс би жаргаланг амталдаг аа
Гэм гэнэхэн сэм сэмхэн шаагисаар байна
Ариухан тэр борооны ямархан эгшигтэйг нь асуух
Ахин дахин сэтгэлийн гүнд зөөлөн шиврэхийг нь сонс
Гэрлээр асгарах түүнээс би жаргаланг амталдаг аа
Гэм гэнэхэн сэм сэмхэн шаагисаар байна
Гэгээн алсыг зориход минь хань болог ээ
Өргөн орчлонд зөв явсаныг минь ярьж болохгүй ээ

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

UKA

Исполнитель