Хар усыг уусандаа харуусна
Араас нь явсан ч харуусна
Харанхуй бүрэнхий гудамжаар чамайгаа би
Санан сууна араас нь харуусна харамсана yeah yeah
Шүхэр барьсан охин хэдийнээ том болжээ
Насан багад нь чөтгөр түүний чихэнд шивнэжээ
Унтах бүртээ дэрэн доороо хутгатай
Түүний хэлдэг үгс бүхэн утгатай
Цагаан самбар дээрээ бичнэ түүний харсан зүйлийг
Унтахдаа би сонсоно түүний хэлсэн ярьсан бүхнийг
Аз жаргалаа би харанхуйдаа өгсөн
Хүч чадал болгоноо би наранд өргөсөн
Өнгөрөхөөрөө нэг л зүйлийг
Өнчирөхөөрөө нэг л хүнийг
Биеэ үнэлэх бодит үнийг
Дахин дахин баруун зүүнгүй
Толгой тархинд үргэлж бодогдоно
Хоёр чихэнд ямар нэг зүйл сонсогдоно яг
Би чиний дотор бүрэн
Эзэгнэн суухыг хүлээнэ
Сэтгэл чинь халуун бүлээн
Удахгүй чөтгөр үлээнэ
Удахгүй даарна гэдгийг чиний сүнс ер мэдэхгүй
Уйлахгүй унтана гэдгийг чиний чөтгөр хэлэхгүй
Чамд шүглэх гэсэн тийрэн хорвоод дүнчүүр
Чи бол ариун эгэл жирийн хүн шүү
Чамаас төрөх хөвгүүн хувилгаан бас гүнж шүү
Миний оршихуй чиний нүдэнд хэншүү
Бидний хүсэх зүйл ердөө гэртээ эргэж ирэх
Түүний тусын тулд золиос авна миний эрх
Миний хүсэл бүрээс холдох гээд чи чадсангүй ээ
Тавилан биднийг хамт байлгаж болсонгүй ээ
Чиний сэтгэл санаа нэг л биш ээ
Холбоо сүлбээгээрээ мэдэрж байнаа арай биш ээ
Надад зөвхөн сонсогддог үргэлж түүний чимээ
Хүсэн хүлээж байсан нандин зөөлөн ганц чимээ
Хар усыг уусандаа харуусна
Араас нь явсан ч харуусна
Харанхуй бүрэнхий гудамжаар чамайгаа би
Санан сууна араас нь харуусна харамсана yeah yeah
Шүхэр барьсан охин хэдийнээ том болжээ
Насан багад нь чөтгөр түүний чихэнд шивнэжээ
Унтах бүртээ дэрэн доороо хутгатай
Түүний хэлдэг үгс бүхэн утгатай
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя