Kishore Kumar Hits

Digital - Amidrald Tavtai Moril текст песни

Исполнитель: Digital

альбом: This is Life


Эрээвэр хураавар энэ амьдрал оньсого таавар
Эхлэл бас төгсгөл үгүй даваа нухчааг тааруул
Жаргал гэж бас алив залуу минь сонс
Амьдрал өөд алхаад бай хөлдөө бат зогс
Би ч байсан, чи ч байсан аз жаргалын хаалгыг хайсан
Чиний миний хайсан жаргал өөрөө зүрхэнд асаж байсан
Хүн хүнээ, нэг нэгнээ бие биенээ амьдад нь хайрладаг
Хүслээр дүүрэн хорвоо чи зүрхэнд байрладаг
Нулимстай нүдээрээ хэн нэгнийг бүү ширтээрэй
Аз жаргал удахгүй хаалга тогшино залуу минь итгээрэй
Итгэл бас зүтгэл, сэтгэл ба зүрх итгэл найдвар галаар түүнийгээ асаая
Өөрийн хий гэснээ хий хийж л чи чаднаа
Өө уйтгар гунигийг мартаад амьдрал чамайг хайрлана
Зүрхэндээ галтай яв яв яв яв яв
Зөвхөн сайн сайхныгаа амьдрал чамайг хайрлана
Хүний сэтгэлд аз жаргал оршин байж амьдралыг гийгүүлнэ
Нэгнээ хайрлах сэтгэлд бидний зүрхэнд цохилж байж сайн сайхан замд нь нийлүүлнэ
Мандах наран энэ хорвоог бүхэлд нь гэрэлтүүлнэ
Санасан юм өнгөрсөн бүхнээ эргэн харсан юм
Хорсож хэн нэгэнд муу хийсэнгүй
Хорхойсч бүхнээ араас би гүйсэнгүй
Хүний ертөнцөөр алхана даа
Хэрвээ хүн жаргалыг хүсвэл чин сэтгэлээсээ жаргалыг хүсч байвал
Хүч чадлаа гарган хичээ ээе ээе ээе
Зовлонг чи сөр, зовнил тэс өөр
Давч чадвал хийж чадвал амьдрал шал өөр
Уйтгар бас гуниг бид амтагдахгүй no
Амьдралд бид сөгдөхгүй no no no
Саад болгоныг давж чадвал сэтгэлийн тэнхээнээс
Хамтарч сайтар хий хэтэрсэн хэлхээнээс чи бас би гуних ёстой no
Элдэв бодол дарагдахгүй no no no
Өөрийн хий гэснээ хий хийж л чи чаднаа
Өө уйтгар гунигийг мартаад амьдрал чамайг хайрлана
Зүрхэндээ галтай яв яв яв яв яв
Зөвхөн сайн сайхныгаа амьдрал чамайг хайрлана
Зүгээрээ найз минь толгойгоо гудайлгавч
Зүрхэндээ харин мөнхийн гал байлга
Итгэл байдаг юм инээмсэглэлээ бүү март
Ирээдүй өмнө чи байна чиний гарт
Амьдралдаа богинохон ч хий гэснээ хий
Алсын замд алдаа оноо их бий
Алхаад л бай алив сайныг хай
Аяндаа бүх зүйл сайхан болно, тийн
Амьдралын алдаа оноог тэсч мэдэхийг тархи гэнэ
Аз жаргал бас зовлон мэдэрдгийг зүрх гэнэ
Хүн тархиараа сэтгэж, зүрхээрээ мэдэрч, хүслээрээ амьдардаг юм
D.I.G.I.T.A.L дагаад дуул, дагаад дуул
Бид чамд энэ амьдралд урам зориг хайрыг өгье
Өглөө бүр наран өөд биднийг хөтлөөд
Өөдрөг үзэл тэрхүү жаргал руу хөтлөөд
Гунигийг бүгд хөөе хүслээ бид нээе
Надруу чи чамруу би жаргалыг зөөе
Өөрийн хий гэснээ хий хийж л чи чаднаа
Өө уйтгар гунигийг мартаад амьдрал чамайг хайрлана
Зүрхэндээ галтай яв яв яв яв яв
Зөвхөн сайн сайхныгаа амьдрал чамайг хайрлана
Өөрийн хий гэснээ хий хийж л чи чаднаа
Өө уйтгар гунигийг мартаад амьдрал чамайг хайрлана
Зүрхэндээ галтай яв яв яв яв яв
Зөвхөн сайн сайхныгаа амьдрал чамайг хайрлана
Бид гайхамшигт цаг хугацааны урсгал дунд амьдарч байна
Та бид ирээдүйгээ сайхнаар бүтээж чадна
Энэ бол таны бидний амьдрал, тавтай морил

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель