Kishore Kumar Hits

Big Gee - Buruugui Buruutnuud - Live текст песни

Исполнитель: Big Gee

альбом: Yunii Tuluu (Live at Royal Hall)


Эрх тэгш гэдэг байдал нь хаана байна?
Надад хариулаач
Үнэн гэж юу байдгийг гарт минь бариулаач бас харуулаач
Өнгөрөх бидний ирээдүй золбин нэр зүүж гудамжаар
Өдөржин хэсэж өрөөлд бол тоочигнуулна
Гутамшигаар
Сурах эрх тэдэнд байхгүй
Тоглох эрх тэдэнд байхгүй
Торомгор нүднээсээ мэлмэрэх нулимсаа унагах эрх ч байхгүй
Тэдэнд байгаа ганцхан зүйл нь тэвчээр бас хатуужил юм
Тэнэг писда яаж харьцана
Тэр бүгдээс тэд хатуужих юм
Алдрай бяцхан насандаа тэд ачааны хүндийг үүрч явна
Ардчилсан нийгмийн буянаа авсан, тэд нар сүйрч явна
Өхөөрдөж үнсэх өөрийн чинь үрээс тэд ялгаа нь үгүй
Өрх гэртээ нэмэр болох гэж өвөл ч зүгээр суугаа нь үгүй
Тэд ч гэсэн хүүхэд тэдний төлөө та нар за гэж хэлээч
Золбин зайл гэж хөөхийн оронд ганц удаа толгойг нь илээч
Том болоод тэд юу болох вэ? гэмт хэргийн хавтас зурагтай юу?
Өөрсдийн энэ хувь заяандаа тэд өөрсдөө буруутай юу?
Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхална
Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдаад
Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр
Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр
Yeah
Үү үү үү үү
Үү үү үү үү
Тэдэнд хүсэл бас бий
Тэдэнд мөрөөдөл бий
Гэсэн ч тэдэнд чадал үгүй
Өөрийн хүч нь хангалт үгүй
Мэдээж тэдний сэтгэлт хэрэгтэй бидний дэмжлэг
Өнөөдрийн өгөх 100 биш ирээдүйн тулгуур байвал зүгээр
Хэн ч гэсэн алддаг шүү дээ тэдэнд хэт их бүү хатуурхаач
Хир угаахад л арилдаг юм тэднийг бүү гадуурхаач
Өвөг дээдэс биднийг мартаагүй тул бид өдий зэрэгтэй
Тийм л учраас ирээдүйн өмнө бид бүгдээрээ төлөх өртэй
Ахадсан хүнд амьдарлаасаа аз жаргал аа тэд хайж явна
Арчаагүй фиодолууд тэдэнд аливаа бүхнийг зааж явна
Өшиглөж цохиж хөөлөө гээд тэд энэ занг чинь сурах болно
Өсч томроод өөрсдөө тэд хонгоны чинь махыг урах болно
Монгол газар шороон дээр минь Монголын үрс эзнээр үлдэнэ
Энийг одоо ойлгохгүй бол удахгүй бид оройтож сүүлдэнэ
Тэдний төлөө санаа сайн тавьж ирэх цагийг олж хар
Монголын эзэд Монгол үрс энэ талаар анхаар
Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхаад
Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдаад
Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр
Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр
Үү үү үү үү
Үү үү үү үү
Эд баялгийг цуглууллаа гээд
Авсандаа аваад орох бишдээ
Энэ Монголд бүгдээрээ
Эрүүл ирээдүйг үлдээцгээе
За бүгдээрээ хамт дуулъя
Хойноос дэгдэх утаа нь нарны гэрлийг халхална
Урд минь юу ч үгүй түнэр харанхуй харагдана
Зүрхэн дотроо тэд бяцхан гэрлээ тээсээр
Зөвхөн түүнийгээ бөхөөхгүйн төлөө л тэмцсээр
Үү үү үү үү
Үү үү үү үү
Yeah

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Mrs M

Исполнитель

Guys

Исполнитель

FLA

Исполнитель