Үд өнгөртөл унтсан нөхөдтэйгээ уулзалгүй удсан
Өнөөдөр гиүерч суух өдөр биш найзууд уухаар дуудсан
Нэг газар суухаар болсон цайны хувцасаа өмсөөд
Цаг гаруйг өөртөө зарцуулав
Очив тэр газарт өрсөөд
Хөнгөхөн хэмнэл уух юм бүгчим агаар
Хань болох зүйл алга цаг удаан өнгөрнө бага багаар
Харц нэг газар тогтов гарах гарцгүй болов
Ганцаараа гархирч суусан залууг чухам юу булаав?
Хөлс нэвчсэн нимгэхэн хувцас урт үс
Бүжгийн талбайн дээрээс урин дуудна урдаас
Хөлөө газар хүрэхийг мэдрэхгүйгээр очсон
Хүрээлэн байгаа орчноо ч анзааралгүй ганцхан түүнийг бодсон
Анхилуун үнэр булбарай арьс нь мансууруулна
Амьд бүхэн сэрж амтална уруулыг нь
Хамт гарч мартагдашгүй шөнийг өнгөрөөв
Харин маргааш нь ганцаараа сэрэв хоосон өрөөнд
Хар мянган охидоос ганц түүнийг хайна
Түүнтэй хамт байхын тулд бүхнийг хаяна
Миний харц худлаа байгаагүй ээ
Өглөө сэрэхэд дэргэд байгаагүй ээ
Хар мянган охидоос ганц түүнийг хайна
Түүнтэй хамт байхын тулд бүхнийг хаяна
Миний харц худлаа байгаагүй ээ
Өглөө сэрэхэд дэргэд байгаагүй ээ
Усанд ороогүй л байна
Түүний үнэр салтаанд минь хэвээр
Нүдэнд минь одоо ч тэр нүцгэн шалдан хэвтсээр
Санаанд минь тод үлдсэн түүнийг торон дотоож
Ганцхан шөнө сая доллар хожсон орон дотроо
Хөнгөн хөгжмин хэмнэл шиг түүний хөдөлгөөн
Хорин жил хүлээсэн бал бурамд хөтөлсөн
Хором бүрээс хоцролгүй хоёр биенээ эрчилнэ
Цурам ч хийлгүй загас нүдэлцсэн саран гэрчилнэ
Содномгүй аваарын нөхцөлд заваарсан
Сонжуургүй миний савар хонго хошного хавиар
Ичгүүргүй аашилсан ичих нүүр нь байсан ч
Илчлэх хүний гогцоо хэл надынх
Хар мянга охидоос би хармагц танидаг
Хармааны охин сармагчин залуугаа бас танидаг
Миний ганц охин магнай халзан зурвастай
Надаас мянган сормуустай надаас урт хормойтой
Хар мянган охидоос ганц түүнийг хайна
Түүнтэй хамт байхын тулд бүхнийг хаяна
Миний харц худлаа байгаагүй ээ
Өглөө сэрэхэд дэргэд байгаагүй ээ
Хар мянган охидоос ганц түүнийг хайна
Түүнтэй хамт байхын тулд бүхнийг хаяна
Миний харц худлаа байгаагүй ээ
Өглөө сэрэхэд дэргэд байгаагүй ээ
Тэр нэг өдөр өнгөрч өөр ертөнцийн маргааш эхэлнэ
Тэгэхэд миний сэтгэл хөдөлнө
Тэр зөвхөн өөрийгөө хөтлөнө
Үзэсгэлэн төгөлдөр тэр охиныг би эрж хайсан
Үнсээд салахад өгсөн дугаар луу нь залгасан
Миний чихэнд тийм хүн байхгүй гэж хэлсэн
Гэнэт ухаарсан сэтгэл төрсөн өөрийгөө үзэн ядсан
Бүтэн долоо хоног өнгөрч би долоо дордсон
Би дахиж таарна гэж битүүхэн дотроо горьдсон
Анх тааралдсан газраа ахин орсон
Алдахгүй гэж бодсон охин өөр хүнтэй хажуугаар зөрсөн
Тэр намайг танихгүй болж дүр эсгэсэн
Тэр зөвхөн хэтэвчний зузаанаар л жаргал бэлэглэсэн
Өргөстэй цэцгийг тэр л надад өгсөн
Өрөвдөлтэй миний сэтгэл өвдсөн
Өвдөхдөө би дахин хатгуулахыг хүссэн
Өөр хэнтэй ч биш ганцхан түүнтэй байхыг хүссэн
Хар мянган охидоос ганц түүнийг хайна
Түүнтэй хамт байхын тулд бүхнийг хаяна
Миний харц худлаа байгаагүй ээ
Өглөө сэрэхэд дэргэд байгаагүй ээ
Хар мянган охидоос ганц түүнийг хайна
Түүнтэй хамт байхын тулд бүхнийг хаяна
Миний харц худлаа байгаагүй ээ
Өглөө сэрэхэд дэргэд байгаагүй ээ
Хар мянган охидоос түүнийг хайна
Хамт байхын тулд бүхнийг хаяна
Өглөө сэрэхэд дэргэд байгаагүй ээ
Өглөө сэрэхэд ганцаараа
Хар мянган охидоос түүнийг хайна
Өглөө сэрэхэд дэргэд байсангүй
Хаана байна
Хаана байна аа
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя