Kishore Kumar Hits

GangBay - Go to Bed текст песни

Исполнитель: GangBay

альбом: Gangbay Locatune


Мартахгүй чамайг би мартахгүй
Чамайг би мартахгүй
Мартахгүй би чамайг энд
Чи байхгүй бол go to bed
Мартахгүй би чамайг энд
Чи байхгүй бол go to bed
Бүлээн салхи үлээсэн
Бүтэн сартай тэр үдэш
Сүүлийн удаа гэж хэлээд
Атгаж билээ гарыг чинь
Мм-мм-мм
Намайг битгий хүлээгээд энгэрийг минь нэг үнэрлэх
Эгшин нүдэнд үерлээд эргэж нэг харалгүйгээр
Ганцааранг минь үлдээгээд нэг үг хэлэхгүй гүйгээд явахад чинь би бүхнээ гээчихсэн хүн шүү
Цог нь ноцох тамхи минь цагийг өгнө гуниглах
Салгалуулна гарыг минь алга болсон дурлал
Нөхөж өгсөн цамц чинь нөмрөх тоолонд сэмэрнэ
Сөхөж уудлах дурсамж чинь бөхөж байх шиг санагдана
Зүрх нүдэн чамайг мөрөөдөж жаргал зовлон алиныг нь ч мартав
Маргааш чамайг мартахгүй байвал бидний харилцаа дууссаныг сануулна аа
Чамайг мартахгүй юмсан гэж би харуусна
Чамд хайртай юм болохоороо би чамайг горьдож даруусна
Мартахгүй чамайг би мартахгүй
Чамайг би мартахгүй
Мартахгүй би чамайг энд
Чи байхгүй бол go to bed
Мартахгүй би чамайг энд
Чи байхгүй бол go to bed
Шөнөжин орсон аадар бороо нь намуухан хэлж байна миний чихнээ
Бүлээн тунгалаг дуслуудыг шимсэн цэцэг цоморлигоо дэлгэв
Цэцгэнд шивнэсэн бороо
Сэмхэн шивнэв зүрхний гүнээ
Зүтгэн зүтгэн хайрласан чамайг
Сэтгэл шингээж мартахыг хичээнэ
Янагын шунал зүрхээр наадахад
Цус шиг урсах яруухан үгс
Зүрх нүдэн чамайг мөрөөдөж жаргал зовлон алиныг нь ч мартав
Маргааш чамайг мартахгүй байвал бидний харилцаа дууссаныг сануулна аа
Бүлээн салхи үлээсэн
Бүтэн сартай тэр үдэш
Сүүлийн удаа гэж хэлээд
Атгаж билээ гарыг чинь
Мм-мм-мм

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Sash.

Исполнитель

Guys

Исполнитель

The C

Исполнитель

NENE

Исполнитель

Rafor

Исполнитель

AM-C

Исполнитель

Vande

Исполнитель

O.Z

Исполнитель