Kishore Kumar Hits

Bayartsetseg - Бүүвэй текст песни

Исполнитель: Bayartsetseg

альбом: Чамайг мартаагүй


Бурхадын өвөр дээр эрхлэн тоглосон
Булбарай үр минь наддаа ирсэн дээ
Буян заяаны эргүүлэгт орчлонд
Бусдаас түрүүлж ээж нь тосьё доо
Хан их тэнгэрийн хязгааргүйн уудмаас
Хайртай үр минь ижийдээ ирсэн дээ
Хатуу хорвоогийн саарал нугачаанд
Хамгаас түрүүлж ээж нь угтья даа
Амьхан заяад минь азаар учирсан, үр минь дээ
Ангир үр минь дээ
Бурхан заяанд минь золоор учирсан, үр минь дээ
Бурхан үр минь дээ
Бүүвэй, бүүвэй, бүүвэй, үр минь дээ
Бүүвэй, бүүвэй, бүүвэй, үр минь дээ
Амин зүрхний аялгуу дууг минь
Алгахан үр минь анирлан үнэгчлээрэй
Алганд тогтсон бурхан заяагаар
Аргадан, аргадан ээж нь хайрлья даа
Амьхан заяад минь азаар учирсан, үр минь дээ
Ангир үр минь дээ
Бурхан заяанд минь золоор учирсан, үр минь дээ
Бурхан үр минь дээ
Бүүвэй, бүүвэй, бүүвэй, үр минь дээ
Бүүвэй, бүүвэй, бүүвэй, үр минь дээ

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

UKA

Исполнитель