Чиний нүдээр шөнийн сарыг солихсон
Чиний нүдээр урсгал усанд тольдохсон
Дэргэд үлдээч, явуулахгүй хорихсон
Худлаа байсан юм уу?
Үүрд биш гэж үү?
Чи намайг болгосон, хэнд ч итгэхгүй
Чамаас өөр зүрхэнд дахиж дурлахгүй
Чи намайг болгосон, хүнд итгэлгүй
Чамаас өөр зүрхэнд дахиж хууртахгүй
Цагтаа ирээгүй үүлэн дэх борооны дараа (дараа, дараа)
Кинон дээр гардаг шиг гүйлдэх хүмүүсийг хар аа (хар аа, хар аа)
Саравчинд сонсож суугаа дуунууд бол бүгд гуниг
Чи арай мэдэж байгаа юм биш биз дээ? Гэхдээ л би нууна аа
Ангиасаа гарах хүртэл би эгэл даруу
Түүнтэй би ярих үгээ бэлдсэн ч тааруу
Сайндаа ч биш наашаа харах хүртэл удааширна
Хамаг биеэр тог гүйх шиг халуу шатах бас баашлах, yeah
Зүв зүгээр байсан сэтгэлийг минь чи авсан
Зүрхэн тушаа хүндүүртэй нэг зүйл хийчихсэн
Мөнгөн хонхны баяраар ганц л хүн гунигтай
Эрдмийг сураад, чамд дасаад, эргэж буцалтгүй баяртай
Зүв зүгээр байсан сэтгэлийг минь чи авсан
Зүрхэн тушаа хүндүүртэй нэг зүйл хийчихсэн
Гэнэхэн насны өтлөөгүй ухаан
Дэвтэрний арын хуудас зөвхөн чиний тухай
Чиний нүдээр шөнийн сарыг солихсон
Чиний нүдээр урсгал усанд тольдохсон
Дэргэд үлдээч, явуулахгүй хорихсон
Худлаа байсан юм уу?
Үүрд биш гэж үү?
Чи намайг болгосон, хэнд ч итгэхгүй
Чамаас өөр зүрхэнд дахиж дурлахгүй
Чи намайг болгосон, хүнд итгэлгүй
Чамаас өөр зүрхэнд дахиж хууртахгүй
Хэвийн бус миний энэ зүүд, чиний бас миний тухай
Хэдэн мянга зуун, зуун, гарах үр дүнгүүд
Явчих вий гэж айсандаа хэрэггүй бодлууд шиднэ
Яарах хэрэггүй ээ, цаг хугацаа бүгдийг нь шийднэ
Уг хүнтэй нь тааруулж харьцана гэдэг чинь утгагүй
Угаасаа би саарал өнгө шиг харилцаанд би дургүй
Би мэднэ ээ, дүр эсгэх ямар новшийн зүйл гэдгийг
Кино шиг cool
Мангар олон жилийг чи надтай өнгөрүүлж
Чиний сэтгэл зүрхэнд үүрдийн том ан цав үлдээж
Явахыг хүсээгүй, дурдатгал байгаа
Явахыг хүсээгүй
Чиний нүдээр шөнийн сарыг солихсон
Чиний нүдээр урсгал усанд тольдохсон
Дэргэд үлдээч, явуулахгүй хорихсон
Худлаа байсан юм уу?
Үүрд биш гэж үү?
Чи намайг болгосон, хэнд ч итгэхгүй
Чамаас өөр зүрхэнд дахиж дурлахгүй
Чи намайг болгосон, хүнд итгэлгүй
Чамаас өөр зүрхэнд дахиж хууртахгүй
Зүв зүгээр байсан сэтгэлийг минь чи авсан
Зүрхэн тушаа хүндүүртэй нэг зүйл хийчихсэн
Мөнгөн хонхны баяраар ганц л хүн гунигтай
Эрдмийг сураад, чамд дасаад, эргэж буцалтгүй баяртай
Зүв зүгээр байсан сэтгэлийг минь чи авсан
Зүрхэн тушаа хүндүүртэй нэг зүйл хийчихсэн
Гэнэхэн насны өтлөөгүй ухаан
Дэвтэрний арын хуудас зөвхөн чиний тухай
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя