Kishore Kumar Hits

Chuka - Эр Хүн текст песни

Исполнитель: Chuka

альбом: Амьдралын Бэлэг


Халамцуу эрийн омогноос нудрагаа харамлаагүй ээ
Хайр, хайрын сайхнаас зүрхээ харамлаагүй
Нанчид эргэх тойргоос дуграагаа харамлаагүй ээ
Найрын олноосоо дуугаа харамлаагүй ээ
Би эр хүн...
Өнгө мөнгөний харцнаас өөрийгөө харамлаагүй
Өөдөлж, уруудахдаа хиймороо харамлаагүй ээ
Өлмөн хоосон нэгнээс сэтгэлээ харамлаагүй ээ
Өөнтөгч амьдралаас нулимсаа харамлаагүй ээ
Би эр хүн...
Би өөрөөрөө, нэг л зангаараа
Эрээн бараан хорвоо намайг нугалахгүй ээ
Би эрчүүдийн нэг нь, би эр хүний тамга
Бүр ч ядарсан нь ч биш, билэг танхай нь ч биш ээ
Би эр хүн...
Харван одох жилүүдээс насаа харамлана би
Хар цагааны дэнснээс нэрээ харамлана би
Хан хорвоогийн сүүдрээс ханиа харамлана би
Хадтай нь тэвэрч нойрсох Монголоо харамлана би
Харамлана аа...
Би өөрөөрөө, нэг л зангаараа
Эрээн бараан хорвоо намайг нугалахгүй ээ
Ядарсан нэгнийгээ дарж, задарсан нэгнийг нь дагаж
Ядруу зан гаргаж өөрийгөө хуураагүй ээ...
Би эр хүн...
Би өөрөөрөө, нэг л зангаараа
Эрээн бараан хорвоо намайг нугалахгүй ээ
Би эрчүүдийн нэг нь, би эр хүний тамга
Бүр ч ядарсан нь ч биш, билэг танхай нь ч биш ээ
Би эр хүн...
Би эр хүн...
Би эр хүн...

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель