Kishore Kumar Hits

Chuka - Дөрвөн Улирлыг Хүсэх Нь текст песни

Исполнитель: Chuka

альбом: Амьдралын Бэлэг


Саяхан орсон анхны зөөлөн бороог
Сая сая яргуй дэлбээгээ нээж угтана
Яруу дуут шувууд хайр дуулж жиргэхэд
Ялдам дурлалын од хэн нэгэнд харвана
Хаврын хүлээж (Хаврыг би хүлээж)
Хаврыг би санасан ч (Хаврыг санасан ч)
Хаврыг хайрлахдаа зуныг би хүсдэг ээ...
Зургаадугаар сарын тэнгэрт цацрах одод
Зуу зуу мянган охидууд болон бүжнэ
Цэцэгсээр гоёсон ой даган найгахад
Цэнгэг горхи чимээ авч дуулан урсана
Зуны нарыг хүлээж (Зуныг хүлээж)
Зуныг би санасан (Зуныг санасан)
Зуныг хайрлахдаа намрыг би хүсдэг ээ...
Ганц нэгээр ойчих моддын сүүлчийн навч
Ганцаардаж уйлах хүмүүний нулимс мэт
Гэвч наранд шаргалтах түмэн зүйлийн өнгө
Гэрэлт энэ амьдралд итгэл нэмж алаглана
Намар нэг л гунигтай ч (Гунигтай ч...)
Намар миний дурсамж (Миний дурсамж...)
Намрыг хайрлахдаа өвлийг би хүсдэг ээ...
Цасан хээтэй хот минь гэрэлтэйхэн
Цасны үнэртэй хүүхдүүд ариухан
Цасан өнгөтэй сэтгэл чинь цагаахан
Цасны уянгатай амьдрал яруухан
Өвлийг би хайрлаж (Өвлийг хайрлаж...)
Хаврыг би хүсдэг (Хаврыг хүсдэг...)
Зун намрыг би бас ээлжлэн хүлээдэг ээ...
Өвлийн будрах цас
Хаврын анхны бороо
Зун намрын өдрүүдийг ээлжлэн хүлээдэг ээ...
Ээлжлэн хүлээдэг ээ...

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель