Kishore Kumar Hits

Chuka - Эрхэмсэг текст песни

Исполнитель: Chuka

альбом: Амьдралын Бэлэг


Үлэмж дөлгөөхөн нүдний чинь тольтноос
Үзэсгэлэнт төгөлдөр царай чинь тодоор гэрэлтнэ
Үйлмэрч төөрсөн хайрыг минь
Үйлийн үргүй хайрласан
Үлгэрийн биш эгэл энэ л амьдралд
Үүнээс үнэнч хайр гэж үгүй
Эрхэмсэг, дөлгөөхөн сэтгэлийн чинь цаанаас
Энхрий хайрын яруухан дуу мөнхөд уянгална
Гомдож цөхрөх тоолонд минь
Голыг минь дэвтээж хайрласан
Гал мэт дүрэлзэх энэ л хорвоод
Намайгаа л гэсэн хайр минь
Ийм яруухан дуу шиг
Энхрийхэн бүсгүй чамаас минь өөр үгүй
Эрхэмсэгхэн чи минь эглэшгүй хайрын толь
Энэ биений минь тал юм шүү, энхрий минь...
Аядуу зөөлхөн шивнэхийг чинь сонсмоор
Алагхан жаалхан зүрхний чинь цохилтыг мэдрэмээр
Харсан бүхэн хайрламаар
Холын холоос ч тэмүүлмээр
Халуун дулаан сэтгэлийг чинь
Хаанаас ч гэсэн үгүйлмээр
Ийм яруухан дуу шиг
Энхрийхэн бүсгүй чамаас минь өөр үгүй
Эрхэмсэгхэн чи минь эглэшгүй хайрын толь
Энэ биений минь тал юм шүү,
Энхрийхэн, хайр минь ээ...
Эрхэмсэг...

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель