The Lemons - Earth II текст песни
Исполнитель:
The Lemons
альбом: III
Тэнгэрт дүүлэн нисэх шувуудын барааг ширтэн
Гэртээ ирэх өдөр шиг
Гунигт бодол холдон одсон
Газар дэлхий өнгөө солин
Гайхамшигт гэрэл цацран гийж
Мөнх ногоон модод сүндэрлэн
Агаар мандал ахин сэргэж байна
♪
Үүлэнд шүргэх сүндэрлэх ууланд манан будан
Тэртээ холын холыг зорьж
Гэртээ би буцаад ирлээ
Хорвоо ертөнц гариг эрхэс
Хоосон оргүй гэрлээр тэтгэж
Мөнх хөх тэнгэрийн уудам хязгаар
Хүчтэй давалгаа хөөсрөн шуугиад
Газар дэлхий өнгөө солин
Гайхамшигт гэрэл цацран гийж
Мөнх ногоон модод сүндэрлэн
Агаар мандал ахин сэргэж
Наран мандах тэр л зүгээс гэж
Солонго татан олон одод түгж
Гүн хөх тэнгисийн хөвөө хязгаар
Хүчтэй давалгаа хөөсрөн шуугиад
Хүчтэй давалгаа хөөсрөн шуугиад
♪
Энэ гайхамшигт дэлхий
Энэ бидний ертөнц
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя