Цонхны цаана урсах
Энэ хүмүүс, энэ машинууд
Би энд гаднаа гөлөрнө
Дотроо бодлогоширно
Чи энэ замаар олон явж өнгөрсөн байх
Би чамайг харахгүй, чи намайг сонсохгүй
Гэвч үе үехэн зүрх догдлон халуу шатна
Чамтай ойр ойр ойр зөрсөнийх (Ээй)
Би чамайг өдөржин бодлоо
Нүд, гар, бие, үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу? мэдэхгүй ээ
Зүгээр л чамайг өдөржин бодлоо
Чи энэ гариг дээр, энэ хотод, энэ гудамжинд
Чиний амьсгалж байгааг бас инээж байгааг
Би цонхоо онгойлгон, тавцан дээрх гоо далийн үнэрийг
Чиний дотроос мэдэрнэ, гэвч чамайг харахгүй ээ
Өө, Өнөөдөр бас маргааш ч харахгүй
Би чамайг ахиж хэзээ ч харахгүй ээ
Би чамайг өдөржин бодлоо
Нүд, гар, бие, үнэр
Би чамайг өдөржин бодлоо
Нүд, гар, бие, үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу? мэдэхгүй ээ
Зүгээр л чамайг өдөржин бодлоо
Өөө өөө өө
Өөө өөө өө
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя