Нэгэн удаа тэнгэрт түймэр дэгджээ
Нэг бус удаа түймэр дэгдэж байжээ
Хамгийн сүүлчийн тэр хүйтэн түймрийг
Даран унтраах шидтэн төрсөнгүй ээ
Хэн нэгнээсээ илүү гарах гэсэн
Тэр хэдэн хөөрхийлөлтэй бурхдын чуулган
Хэрхэн яаж үүнийг зогсоохыг
Хэн ч мэдэхгүй ээ
Түймрийн утаа газарт шингэжээ
Уяхан замбуутивийн наран жаргажээ
Тэнгэрийн түймрийг зогсохоос нааш
Уулсын цаанаас наран мандахгүй ээ
Хэн нэгнээсээ илүү гарах гэсэн
Тэр хэдэн хөөрхийлөлтэй бурхдын чуулган
Хэрхэн яаж үүнийг зогсоохыг
Хэн ч мэдэхгүй ээ
Нэгэн удаа тэнгэрт түймэр дэгджээ
Уяхан замбуутивийн наран жаргажээ
Хэрхэн яаж үүнийг зогсоохыг
Хэн ч мэдэхгүй ээ
. . .
Хүйтэн түймрийн гашуун утаан дунд
Хүмүүний орчлон үймэн шуугиж гэнэ
Тэнгэрийн орны харласан буйран дээр
Хэлэлцсэн бурхадын маргаан үргэлжилсээр
Хэн нэгнээсээ илүү гарах гэсэн
Тэр хэдэн хөөрхийлөлтэй бурхдын чуулган
Хэрхэн яаж үүнийг зогсоохыг
Хэн ч мэдэхгүй ээ
Нэгэн удаа тэнгэрт түймэр дэгджээ
Уяхан замбуутивийн наран жаргажээ
Хэрхэн яаж үүнийг зогсоохыг
Хэн ч мэдэхгүй ээ
Хэн ч мэдэхгүй ээ
Хэн ч мэдэхгүй ээ
Нэгэн удаа тэнгэрт түймэр дэгджээ
Уяхан замбуутивийн наран жаргажээ
Хэрхэн яаж үүнийг зогсоохыг
Хэн ч мэдэхгүй ээ
Нэгэн удаа тэнгэрт түймэр дэгджээ. . .
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя