Kishore Kumar Hits

Naran - Busgui Zaya текст песни

Исполнитель: Naran

альбом: Minii Khuseld...


Сэтгэл хааяа сэмэрхэд
Сэмхэн дуулмаар болох юм
Араншин хатуу амьдралыг
Аргадаж дуулаг гэх юм
Дүүрэн жаргал хүлээсэн
Дэндүү гэнэн итгэл минь
Сүүдэр дайрахаас эмээсэн
Бүсгүй эмзэг заяа минь
Гуниг хаяа хургахад
Гуйлгаж туньмаар болох юм
Ухаарал хожуу амьдралыг
Учирлаж туулаг гэх юм
Дүүрэн жаргал хүлээсэн
Дэндүү гэнэн итгэл минь
Сүүдэр дайрахаас эмээсэн
Бүсгүй эмзэг заяа минь
Өрөөлд хүртээлгүй тавиланд минь
Өөртөө гомдмоор болох юм
Өршөөл дутуу амьдралыг
Уярааж туулаг гэх юм
Дүүрэн жаргал хүлээсэн
Дэндүү гэнэн итгэл минь
Сүүдэр дайрахаас эмээсэн
Бүсгүй эмзэг заяа минь

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

UKA

Исполнитель