Аянга цаашилж бороо холдлоо
Үүл хураад замхрах шиг сэтгэл гийлээ
Ахин ахин санаад байна даа анхны хайраа үгүйлээд байна
Арван найман нас минь дээ
Галын дөл шиг ассан ганцхан хайраа бодохоор
Гунигын бүлээн нулимс аадар шиг асгарнаа
Цагын урсгал урсан өнгөрч цасан дээр чи минь мөнхрөн үлджээ
Цэлмэг тэнгэр цэнгэг агаар шиг цээжний хувингаа үргээхсэн
Цэнгэл жаргалтай нас минь дээ
Галын дөл шиг ассан ганцхан хайраа бодохоор
Гунигын бүлээн нулимс аадар шиг асгарнаа
♪
Чийг үнэртдэг нар наашилж ногоо сэргээд амилах шиг сэтгэл уужирнаа
Хоромхон дурсаад өнгөрсөн хамгийн анхны хайр минь
Хоног хоногоор алслан одлоо
Галын дөл шиг ассан ганцхан хайраа бодохоор
Гунигын бүлээн нулимс аадар шиг асгарнаа
Галын дөл шиг ассан ганцхан хайраа бодохоор
Гунигын бүлээн нулимс аадар шиг асгарнаа
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя