Kishore Kumar Hits

Bold - Хайртай Хүнийхээ Гар луу Гүйгээрэй текст песни

Исполнитель: Bold

альбом: Хайрын Хүч


Би чамайг явах гэж байгааг мэдэж байна
Би чамайг хүчээр байлгаж чадахгүй
Би чамд юу ч болсон үргэлж хайртай байна гэдгээ л хэлж чадна
Хэрэв чиний сонгосон зам жаргалтай гэрэлтвэл
Хэзээ ч би зүрхэндээ гунигтай хоцрохгүй
Хэрэв хэн нэгэн нь зүрх сэтгэлийг чинь хүндлэхгүй бол
Чи хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй
Зөвхөн энэ л гар чамайг дулаацуулна
Бороо чиний зүрхийг гунигтай болговол
Битгий ай би хэзээ ч холдоxгүй хайрт минь
Чамд зориулсан миний хайр их хүчтэй
Чамайг өөрөөсөө явуулж чадахаар их хүчтэй
Тэгэхдээ би чамайг үргэлж зүрхэндээ чанга тэврэн явна
Хэрэв чи санаагаа өөрчлөхөөр болбол
Буцаад чи наддаа хэзээ ч ирж болно
Хэрэв чи ирье гэвэл би чамайг тэврэн авахад бэлэн байна
Чи хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй
Зөвхөн энэ л гар чамайг дулаацуулна
Бороо чиний зүрхийг гунигтай болговол
Битгий ай би хэзээ ч холдоxгүй хайрт минь
Чи анх надад хайр мэдрүүлсэн болохоор
Би анх чамайг хайрласан болохоор
Чиний надад өгсөн жаргал
Миний чамд өгсөн сэтгэл
Чи бид хоёрынх болон энэ ертөнцөд үүрд үлдэнэ
Чи хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй
Зөвхөн энэ л гар чамайг дулаацуулна
Бороо чиний зүрхийг гунигтай болговол
Битгий ай би хэзээ ч холдоxгүй хайрт минь
Чи хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй
Зөвхөн энэ л гар чамайг дулаацуулна
Бороо чиний зүрхийг гунигтай болговол
Битгий ай би хэзээ ч холдоxгүй
Чамд зориулсан миний хайр их хүчтэй
Чамайг өөрөөсөө явуулж чадахаар их хүчтэй. ♡

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

#zozo

2023 · Мини-альбом

Похожие исполнители

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

NENE

Исполнитель

AM-C

Исполнитель

O.Z

Исполнитель

UKA

Исполнитель