Kishore Kumar Hits

Chinggis Khaan - Uuruur Duulj Bi Chadsangui текст песни

Исполнитель: Chinggis Khaan

альбом: Uuruur Duulj Bi Chadsangui


Тийм ээ чи нэгэн зууны суутан бишээ
Тэр тусмаа нэгэн зуны настай эрвээхэй биш
Уулсын оргил өртөөлсөн алс нислэгийн бүргэд билээ
Умрын салхи залгилсан гүйдэл холын чоно билээ
Тийм ээ чи гэрийн таримал цэцэг бишээ
Тэр тусмаа нэгэн хаврын настай яргуй бишээ
Хүний гар хүрээгүй хөлгүй далайн чулуун цэцэг билээ
Хүйтэн зулайт уулсын их мөсөн оргил билээ
Тийм ээ чи энхийн цагаан тагтаа бишээ
Тэр тусмаа бүхнийг тэтгэгч бурхан ч бишээ
Ганц олдох амьдралынхаа гарцаагүй жинхэнэ эзэн нь билээ
Галзуу салхит сансарын нэргүй зэрлэг гариг билээ
Тийм ээ чи хоосон мөрөөдөгч ердөө ч бишээ
Тэр тусмаа бусдыг даган баясагч бишээ
Азаа үзэх дуртай чанга харчуудын нэг нь билээ
Алгаа тосох дургүй бардам эрсийн нэг нь билээ
Тийм ээ чи босоо цагаан хийморь билээ
Тэр тусмаа андын сайхан сэтгэл билээ
Үнэн худал магтаалд үхтэлээ дургүйг чинь мэддэг хэрнээ
Үүнээс өөрөөр би дуулж даанч чадсангүй
Тиймээ чи түмэн олны нэг нь билээ
Тэр тусмаа тэнгэр шүтээнд эр хүн билээ
Чам шиг хүмүүсийн нуруун дээр Монгол
Монголоороо бидэнд ирсэн
Чам шиг эрчүүдийн нуруун дээр
Монгол Монголоороо бас үлдэнээ
Тиймээ

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель