Kishore Kumar Hits

Lkhagvasuren - Tolin Khul текст песни

Исполнитель: Lkhagvasuren

альбом: Kharangiin Lkhagvaa


Газар үнэрлэн омогшиход толгод хотойно
Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна
Зурхай эргэж гарахад наран сугарна
Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монголоо
Амгайгаа зажилан үүрсэхэд уяа сэргэнэ
Арай ядан тогтооход цулбуур ирчилнэ
Аймгийн галыг тойроход хараа булаана
Аядуу уртад сойход салхи амарна
Тогоруу халтарын магтаалд айраг дундрах наадам
Товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтрын салхинд туг нь намирсан Монголоо
Арвайн домог сэдрэхэд өвгөд хуучилна
Адтай гийнгоо цангинахад асар эзгүйднэ
Үрээ морьдын давихаанд дагуул олширно
Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно
Аварга хээрийн хөлсөнд дэнж мялаасан наадам
Ар халхынаа энгэртээ торгоор уралдсан наадам
Аварга хээрийн төвөргөөнд аялгуу өргөсөн Монголоо
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд туг нь намирсан Монголоо

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

UKA

Исполнитель