Мөнгөн саран оргилд нь мэлмэрсэн
Мөнхийн ус нь агууд нь мэлтэлзсэн
Ширтэх чулуу өвдөө данстай
Шилийн Богд нь хилийн уулаа
Арван тавны саран мандсан
Алтан дарь ганга бурханы гэрэлтэй
Газрын холоос гүйсэн адуу
Ганга нуурынхаа усыг гэж ирдэг
Хөлсөө сэврээх хөрвөөх цагтаа
Хөх талынхаа шороог нь үнэрлэдэг
Арван тавны саран мандсан
Алтан дарь ганга бурханы гэрэлтэй
♪
Сарны туулай оргилд зүүдэлсэн
Сансрын салхи нь бэлд нь зүйрмэглэсэн
Сайн эрсийн заяаг түшсэн
Шилийн Богд нь хийморийн уулаа
Арван тавны саран мандсан
Алтан дарь ганга бурханы гэрэлтэй
Дээлээ тайлаад амар юу гэтэл
Дэрээн дор нь адуу үүрснээ
Сэтгэлийн амраг дэргэд байхад
Шилийн Богд нь дуудаад болохгүй нь
Арван тавны саран мандсан
Алтан дарь ганга бурханы гэрэлтэй
Арван тавны саран мандсан
Алтан дарь ганга бурханы гэрэлтэй
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя