Camerton - Ээжийн бүүвэйтэй хорвоо текст песни
Исполнитель:
Camerton
альбом: Retro II Remix
Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд
Миний ээж дуундаа эх дэлхийг багтаагаад
Бүүвэй бүүвэй эх дэлхий бүүвэй гэж дуулна
Бүгдийг ээж минь үрээ дэлхийтэйгээ бүүвэйлнэ
Өөрийн бүүвэйтэй дэлхий амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй дэлхий бүүвэй
Миний хүүгийн тэмүүлж өссөн тэнгэр гээд
Миний ээж дуундаа хөх тэнгэрээ магтаад
Бүүвэй бүүвэй хөх тэнгэр бүүвэй гэж дуулна
Учралт ээж минь үрээ тэнгэртэйгээ бүүвэйлнэ
Уяхан бүүвэйтэй тэнгэр амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй тэнгэр бүүвэй
Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд
Миний ээж дуундаа энэ хорвоог багтаана аа
Бүүвэй бүүвэй энэ хорвоо бүүвэй гэж дуулна
Элбэрэлт ээж минь үрээ хорвоотойгоо бүүвэйлнэ
Эхийн бүүвэйтэй хорвоо амгалан
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй
Бүүвэй бүүвэй ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй
Поcмотреть все песни артиста
Другие альбомы исполнителя