Kishore Kumar Hits

Camerton - Чамайг би боддоггүй гэж үү текст песни

Исполнитель: Camerton

альбом: Төгсөшгүй


Бороотой vдэш бараан шөнөөр
Шалтгаангүй намайг гуниг нөмөрхөд
Бодолдоо гэгээ асаан чамайг
Чамайг би санадаггүй гэж үү
Тагтан дээр цэцэг гудайн
Yүлтэй тэнгэр дэргэдээс холдоход
Намайг юу бодож байсныг
Чи минь мэдэх үү
Оргил өндөр уулс хүртэл
Манан дундаа дүнсийж
Огт нар гарахгүй юм шиг өдрүүд байдаг
Бороо арилаад өглөө болог
Гэрлээ дагаад цэцэг өндийг
Ганцаардсан сэтгэл чамтайгаа байсныг
Yүлэнд нуугдсан сар л мэднэ дээ

Чимээгүй холын саарал анираар
Санаангүй уйтгар дэргэд ирэхэд
Өөртөө жаргал зохион
Чамайгаа би санаагүй гэж үү
Цонхон дээр дусал уйлагнан
Гацуур хүртэл газарт гомдоход
Намайг юунд уяраасныг
Чи минь мэдэх үү
Холын холын бараа нь хүртэл
Манан дундаас холдож
Огт нар цэлмэхгүй юм шиг өдрүүд байдаг
Манан эрхлээд уулс харагддаг
Солонго хөөгөөд хүүхдүүд тоглог
Ганцаардсан сэтгэл чамтайгаа байсныг
Тэнгэр түгсэн одод мэднэ дээ

Оргил өндөр уулс хүртэл
Манан дундаа дүнсийж
Огт нар гийхгүй юм шиг өдрүүд байдаг
Бороо арилаад өглөө болог
Гэрлээ дагаад цэцэг өндийг
Ганцаардсан сэтгэл чамтайгаа байсныг
Yүлэнд нуугдсан сар л мэднэ дээ
Үүлэнд нуугдсан саран чи харин мэднэ дээ
Тэнгэрт түгсэн одод чи харин мэднэ дээ
Үүлэнд нуугдсан саран чи харин мэднэ дээ
Тэнгэрт түгсэн одод чи харин мэднэ дээ
Үүлэнд нуугдсан саран чи харин мэднэ дээ
Тэнгэрт түгсэн одод чи харин мэднэ дээ
Үүлэнд нуугдсан саран чи харин мэднэ дээ
Тэнгэрт түгсэн одод чи харин мэднэ дээ

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

#25

2021 · сингл

Похожие исполнители

Bold

Исполнитель

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

Quiza

Исполнитель

O.Z

Исполнитель

UKA

Исполнитель