Kishore Kumar Hits

Киви - Хүслээ хэлнэ текст песни

Исполнитель: Киви

альбом: 2014


Хэзээ нэгэн цагт агаар тэнгэрт дүүлэн ниснэ
Хэн ч биднийг ятгаж, итгүүлж үл чадна
Аадар ниргэж, омог бардам жигүүртэн мэт
Аян жамаараа тэнд очно
Хорвоогийн оргилд мацах зам бартаатай ч гэсэн
Хүсэл бодлоо бид хэлмээр байна тэнд
Оюу тэнгэр цооройн, авирч хүрэмгүй тэр халилд
Огторгуйн мананд бид яарна
Урсгал ус гэмээр үүлэн чөлөөний завсраар
Үй түмэн хүслээ өвөрлөн дүүлж
Хүчин мөхөдсөн ч хүрэх газартаа очин
Хүний хүсдгийг бид тэдэнд хэлнэ
Хилэнцэт хорвоог овоорон бид дүүлэн ниснэ
Хэсүүчлэн тэнэж явмааргүй л байна
Сэтгэл зүрхээ сонсон тэр л өөдөө мацах бол энд
Бид ганцхан энэ жигүүрт итгэнэ
Ирэх жаргалаа өөрөөсөө бид хайж олно
Энд тэндгүй гишгэж явмааргүй л байна
Замилан хорвоод байдаг аз жаргалын тэр нэг оньсогыг
Заавал тайлахаар зорин ниснэ
Урсгал ус гэмээр үүлэн чөлөөний завсраар
Үй түмэн хүслээ өвөрлөн дүүлж (өвөрлөн дүүлж)
Хүчин мөхөдсөн ч хүрэх газартаа очин
Хүний хүсдгийг бид тэдэнд хэлнэ
Урсгал ус гэмээр үүлэн чөлөөний завсраар
Үй түмэн хүслээ өвөрлөн дүүлж
Хүчин мөхөдсөн ч хүрэх газартаа очин
Хүний хүсдгийг бид тэдэнд хэлнэ
Урсгал ус гэмээр үүлэн чөлөөний завсраар
Үй түмэн хүслээ өвөрлөн дүүлж (өвөрлөн дүүлж)
Хүчин мөхөдсөн ч хүрэх газартаа очин
Хүний хүсдгийг бид тэдэнд хэлнэ
Урсгал ус гэмээр үүлэн чөлөөний завсраар
Үй түмэн хүслээ өвөрлөн дүүлж (өвөрлөн дүүлж)
Хүчин мөхөдсөн ч хүрэх газартаа очин
Хүний хүсдгийг бид тэдэнд хэлнэ

Поcмотреть все песни артиста

Другие альбомы исполнителя

Похожие исполнители

Bold

Исполнитель

Hurd

Исполнитель

Guys

Исполнитель

Quiza

Исполнитель

UKA

Исполнитель